5-р анги төгсөгчдийн дунд хонхны баяр тэмдэглэхгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 21

Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2008 оны 232-р тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор дээрх шийдвэрийг гаргажээ. Аймгийн Засаг даргын гаргасан энэхүү албан даалгавраар Өмнөговь аймгийн хэмжээнд цэцэрлэг болон 5-р анги төгсөгчдийн дунд төгсөлтийн арга хэмжээ зохион байгуулж байгааг таслан зогсоож , энэ жил зөвхөн 9, 11-р ангийн төгсөгчдийн дунд “Эрдмийн баяр” болгон зохион байгуулахаар болсон байна.  

Мөн энэ үеэр төгсөлтийн арга хэмжээ нэрийн дор сурагчид, эцэг эх, асран хамгаалагчдаас мөнгө хураахгүй байх, тэдэнд хүндрэл учруулахгүй байхыг зөвлөжээ.Түүнчлэн багшийн ёс зүйн заалтын хэрэгжилтэнд тавих дотоодын хяналтыг өндөржүүлж ажиллахыг даалгасан байна. Мөн хүүхдийг осол гэмтэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор эрдмийн баярын арга хэмжээг хөдөө хээр, амралт зуслан, баар цэнгээний газруудад зохион байгуулахгүй байх, мөн архи согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох тухай зэрэг заалтууд оржээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzz(122.201.18.157) 2025 оны 03 сарын 13

yasan geji 5 -r angi tugssun bayar khiideg baina aa khuukhduudiig bagaag ni bitgii erguu showchin ukher bolgo l doo

1  |  0
ххх(122.254.115.23) 2025 оны 03 сарын 13

үнэн ш дээ. ямар 11р анги төгсөж бгаа биш дээ. тэгэж олон төгсөлт хийх ямар шаардлага бна. юу сурч мэдсэнээ шалгуулаад л болоо ш дээ. за тэр мөнгөн хонхны бяар маяраа 11р ангидаа л хийдэг юм байгаа биз. тэр чинь л жинхэнэ төгсөлт шүү дээ.

1  |  0
Close menu