Экс засаг дарга Ё.Баатарбилэгийг саатуулжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 21

УИХ-ын  сонгуулийн үеэр Засаг даргатай холбоотой авилгалын хэргүүд дуулиан тариад авсан. Эдгээр экс Засаг дарга нартай холбоотой  хэрэг дахин мандаж эхлэв. Тухайлбал Архангай аймгийн  Засаг даргаар ажиллаж байсан Ё.Баатарбилэгийг энэ сарын эхээр баривчилж саатуулсан байна. Учир нь АТГ-аас түүнд албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. 
Түүнийг Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байсан ч саяхан Зүүнхараа дахь Цагдан хорих ангид шилжүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top