Залуу хүнд сайхан амьдрах боломж дүүрэн байдаг. Гагцхүү хэрхэн үр бүтээлтэй ажиллаж, амьдрах нь хувь хүний нь ухамсарын асуудал. Өнөөдөр манай залуусын 26 хувь нь эрхэлсэн ажилгүй, орлогогүй гэсэн судалгаа гарсан. Энэ хэдийгээр бага сонсогдож байгаа ч нарийвчлаад үзэх юм бол маш их тоо шүү. Төр болон манай яамны зүгээс залуусруугаа хандсан олон зорилтот ажлыг эхлүүлж байна. Залуучуудыг нийгмийн ухамсартай, хариуцлагатай болгох, тэдний сурч, боловсрох нөхцлийг бүрэн хангах, оюутан солилцоо, тэтгэлэгт хөтөлбөрт тэгш хамруулах зэрэг найман зорилгыг өмнөө тавиад, сургалт семнарыг зохион байгуулж байна.
Манай төр засгийн зүгээс сүүлийн 20 жил залуусруугаа чиглэсэн зорилтот ажлыг зохион байгуулж байгаагүй юм билээ. Бие даасан залуучуудын хуультай болъё, залуустаа тулгамдаад байгаа асуудлаа олонхоороо хэлэлцээд шийддэг чадвартай болгоё, залуусынхаа оролцоог идэвхжүүлье гэсэн үүднээс өнөөдрийн чуулганыг зохион байгуулж байна. Бид хүн бүрийг мэргэжилтэй, их дээд сургууль төгс гэж албадахгүй. Гагцхүү мэргэшсэн, амьдралаа аваад явах чадвартай болооч гэж уриалмаар байна. Энэ бүхнийг өнөөдөр ганцхан төр яриад нэмэргүй, залуучууд та бүхний нэг бүрийн оролцоо чухал юм шүү. Ирээдүйнхээ төлөө, эх орныхоо хөгжлийн төлөө бидний эхлүүлж буй олон талт ажилд бие сэтгэл нэгдэн оролцоорой залуусаа.

Сэтгэгдэл ( 0 )