Бид өмнө нь уншигч та бүхэнд залуу дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нарын дуунуудыг албан ёсоор дуулах гэж байгаа талаарх мэдээллийг хүргэж байсан. Тэгвэл энэ ажлын эхлэл болгож хоёр гавьяатыг олон түмэнтэй уулзуулж, үүний зэрэгцээ нэгэн үе уналтанд ороод байсан монголын нийтийн дууны урлагт өөрчлөлт, сэргэлт авчирсан гэгддэг “Насны хайр” дуу шинэхэн клиптэй, цоо шинэ өнгө төрхтэйгөөр өнөөдрөөс үзэгч, сонсогчдын хүртээл болж байна. Энэ дууг бүтээхэд оролцож байсан хүмүүс энэ үйл явдалыг баяртайгаар хүлээн авч байгаа бөгөөд гагцхүү МУГЖ Т.Баясгалан хатагтай багагүй уур цухалтай яваа сурагтай. Дуу ганцхан дуучинд дуулагдаад дарагдаад үлдэх биш үе үеийн залуучууд ахин дахин дуулж олон түмэндээ мөнх үлддэгийн жишээ монголд бүү хэл олон улсад бий. Ламбада, Макарена гэгчлэн Америкчууд хүртэл 20-30 жилийн өмнөх бүтээлүүдээ ахин дахин амилуулж, өөрчилж, өөр өөр уран бүтээлчдээр дуулуулдаг. Энэ ч яахав сонирхолтой түүх сөхвөл “Насны хайр” гэх сайхан уран бүтээлийг анх амьдруулсан хүмүүс нь С.Жавхлан, Т.Баясгалан ч биш Улсын начин, МУСТА С.Эрхэмбаяр, өөрийн гэргий дуучин Сарантуяатай хамтран дуулж олны хүртээл болгож байжээ. Дараа нь С.Жавхлан, Т.Баясгалан нар дуулсан бол өдгөө 10 жилийн дараа дууг зохиогч болон, ар гэрийнхний хүсэлтээр дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар амьдруулж байгаа нь энэ юм.
http://www.youtube.com/watch?v=ErGvUWNVW1E
Хөгжмийн бүтээлийн туурвигж хорвоог орхисон бол хуулиараа ар гэрийнхэн нь 50 жил оюуны өмчийг нь хадгалах эрхтэй. Энэ ч утгаараа “Насны хайр” дууны аяг зохиосон хүүхдийн гэж овоглогддог МУ-ын гавьяат багш Л.Галмандахын гэргийг Д.Рэгзэдмаа залуу хосуудыг энэхүү дууг амьдруулж байгаап баярлаж, ханийнхаа уран бүтээлийг дахин сонсож, үзэх болсондоо баяртай байгаа гэсэн. Насны хайр дууны шүлгийг МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн , Монгол бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан бичсэн бөгөөд тэрээр анх Б.Болд, Э.Чулуунчимэг нараар дууг дахин дуулуулах хүсэлтээ тавьж МУГЖ С.Жавхлан дэмсэнээр энэ уран бүтээл дахин дуулах дуртай ард түмэндээ шинээр хүрч байгаа юм. Та бүхэн “Насны хайр” дууг хүлээн авч магтаал, шүүмжлэлээ харамгүй хайрлана бизээ.

Сэтгэгдэл ( 2 )
saikan duuchid ene Baysgalan teguul ooroo duulak ni ysiin
болж л байна ш дээ сайхан дуу