Батаарын түр өргөө Сүхбаатарын талбайд босч байна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 21

Батаарын араг ясыг монголчууд өнгөрөгч баасан гаригт эх орондоо авчирсан бөгөөд Гаалийн баталгаат агуулахад түр хадгалж байгаа.  Одоогоор олдворуудыг байрлуулах музей байхгүй тул Сүхбаатарын талбайд Батаарын түр үзэсгэлэнгийн байгууламжийг барьж байна. Энэ байрыг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Ерөнхийлөгчийн хандив туслалцаагаар байгуулж байгаа аж. Уг байр нь 8 м өндөртэй 12x24м харьцаатай бөгөөд үзэсгэлэнг удахгүй болох Эх үрсийн баяраар олон нийт, жуулчдад дэлгэхээр төлөвлөж байгаа. Түүнчлэн В.И.Лениний музейг Үлэг гүрвэлийн музей болгохоор ярьж байгаа ч өмчлөлийн асуудлаархи шүүх хурал шийдвэрээ бүрэн гаргаагүй байгаагаас хойшлогдоод байгаа юм. Музейн өмчлөлтэй холбоотой шүүх хурал энэ долоо хоногт болно.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.179.10.150) 2025 оны 03 сарын 13

улсын төв талбай дээр ямарваа нэг музей барьдаг юмуу ерөнхийлөгчөө?...

1  |  0
зочин(202.179.10.150) 2025 оны 03 сарын 13

үнэхээр хэлэх үг алга даа улсынхаа төв талбай дээр их хааныхаа музейг ч барихгүй шүү дээ эрт галавын үед Монгол нутагт энэ амьтан байсан байна гэдгийг мэдлээ шүү дээ ядахнаа паркдаа барьж болно шүү дээ нэгнийгээ чадах гээд гадаадын хүмүүст жинхэнэ утгаараа онигоо болж дээ төрийн онигонууд минь өмнөөс нь ичиж байна шүү...

1  |  0
zochin(122.201.18.163) 2025 оны 03 сарын 13

man -yn durakuud ulsyn muzein barilgyg butsaaji uguuch ee iim yum bariulji khurungu zartsuulsan p-nuud we

1  |  0
Top