Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Эн жи юу" ХХК-ны барилга дээр ажиллаж байсан хүний дээрээс юм унаж хүзүүгээ хугалсан хэрэг гарчээ. Тодруулбал, "Эн жи юу" компанийн ажилчин О нь гурван давхрын шатан дээр явж байхад нь тавдугаар давхраас панер унаж хүзүү нь хугарчээ.

Сэтгэгдэл ( 1 )
Таван настай хүүг заазуурдсан гэнэ Тамхи биш газ сороод дэлбэрсэн гэнэ Таарамжгүй хадмуудаа шатаасан гэнэ Таксины жолоочид дээрэмдүүлсэн гэнэ Холбооны Ерөнхийөгч өөрийгөө ч юмуу Хорьсон цагдаа өширхсөндөө ч юмуу Тогны утас массалсандаа ч юмуу Тоогүй юм болсон байх юм Богд уул шатаад л байх юм Бурхнаар бөөлжиж огиод л байх юм Буутай цэргүүд оргосон байх юм Буруутай этгээдийг олсонгүй гэх юм Хоолноос хор илэрлээ л гэнэ Хонь биш нохойн мах л гэнэ Хөгцөрсөн хүнс зарсан л гэнэ Хөөж хаасан ч ажилсаар л гэнэ Насанд хүрээгүй хүүхэд Нарсанд хоригдох нь нэмэгдээд л Намын нөхдүүд мөнгө тарааж мэхлээд л Надаас авснаа хувьдаа завшиж тэнэгтээд л Хүчин хүний наймаа Хүүхдийн хажууд хэлэхээс жигшим Хүнд гэм хэргийн хохирогч болон буруутан нь Хүүхэд өөрөө байх нь сонин биш болчихож Гадаад эртэй суулаа л гэнэ Гарын шүүс болж дарлууллаа л гэнэ Гадаадад байгаа иргэдээ тоодоггүй төр нь Гар барьсан найрамдалт харьцаагаа эрхэмлэнэ гэнэ Хятадуудад зодуулсан Монгол залуу Хаалга татаж камерт ороход Харийн хүнийг шүтэхийн ачаар Хятад нь харин эмнэлэгт тухлана Интернэтээр элийрэгсэд ихсээд Их суу ухаанаар дэмийрэгсэд олшроод Их Монгол гэж хоосон дэлдэгсэд омогшоод Ичих нүүргүй төр төмөр нүүрээрээ омоглоод Нууц камерт хулгай нь бичигдээд Нууц данс нь олонд илчлэгдээд Нуур гол нь хоронд нэрвэгдээд Нутгын минь нийгэм цочир сонин шүү Юу ч болоод байгаан Бүү мэд...By Cvxee