“Траст трейд” хиамны цехэд энэ сарын 3-нд дэлбэрэлт болж хоёр хүн түлэгдэж гэмтсэн билээ. Тэгвэл саяхан галын улмаас мэдрэхүйн үнэлгээгээр хүнсний хэрэглээнд тохирохгүй болсон 33005.5 кг буюу 152753.1 мянган төгрөгийн үнэ бүхий найман нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнд улсын байцаагчийн акт тогтоож, Улаан чулуутын хогийн цэгт аваачиж устгажээ.
Тэгвэл тус хиамны цехны нэгэн бүтээгдэхүүн болох царцаамагаас соёо гарсан байна.Энэ талаар нэгэн хэрэглэгч өөрийн цахим хуудсандаа зургийг нь тавьжээ. Царцаамагаас гарсан соёо нь нохойныхтой тун төстэй харагдаж байсныг нуух юун.

Сэтгэгдэл ( 0 )