Улаанбаатарт шороон шуурга шуурна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 22

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөө шөнө баруун зүгийн нутгаар, маргааш өдөр нутгийн төв хэсгээр салхи түр зуур секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

2013 оны  05 дугаар 22-ны сарын 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН­­­­ НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 22-24 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 3-8 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 градус, Орхон-Сэлэнгэ, Туул голын саваар 23-28 градус, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-10 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө нутгаар 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 29-34 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс өдөртөө секундэд 7-12 метр, оройдоо түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 26-28 градус дулаан, оройдоо сэрүүснэ.

2013 оны 5 дугаар сарын 23-наас 5 дугаар сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

23-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газар, говийн нутгийн зүүн хэсгээр, 24-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун зүгийн нутгийн баруун, говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар хур тунадас орно. Салхи 23-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр, 24, 26-нд баруун зүгийн нутгаар, 25-нд зарим газраар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top