Мисс Г.Нандинчимэг томоожиж, хоёр дахь хүүхдээ өлгийдөж авах нь

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 22

“Miss World Mognolia-2006” тэмцээний гуравдугаар байрын шагналт мисс, “Гоёл” наадмын тусгай шагналт загвар өмсөгч Г.Нандинчимэг дахин хөл хүнд болжээ. Миссийн тэмцээн, загварын тайзнаа чамлахааргүй амжилт үзүүлж явсан тэрбээр нэг хэсэг “Юнител” компанид ажиллаж байсан бөгөөд боловсрол мэдлэгтэй, чинээлэг залуугийн хайрыг татсанаар гэр бүлийн амьдрал зохион нам гүм болсон. Харин сүүлийн жилүүдэд загварын шоунд эрчимтэй оролцож яваа мисс бүсгүй эротик сэтгүүлийн нүүрэнд нүцгэн зургаа авахуулан сексийн талаар илэн далангүй ярилцах болсноор дахин олны анхааралд өртжээ.

Томоохон компанид ажилладаг түүний хувьд хэдийгээр гэр бүлтэй боловч эрчүүдийн харцнаас гоо сайхнаа нуух хүсэлгүй гэдэг. Тиймдээ ч уулзаж учрах санал тавьсан залуусын тухайд “Өөрийгөө хэн гээд бодчихсон юм бол. Ичих ч үгүй надтай уулзая гээд байгаа юмаа” хэмээн ярьдаг юм билээ. Гэхдээ сүүлийн үед ажил төрлөө цэгцлэн, хувийн амьдралдаа анхаарах болсон Г.Нандинчимэг хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэхээр зэхэж байгаа бололтой. Багагүй томорсон гэдсээ нууж, загварлаг даашинз өмссөн мисс бүсгүй саяхны нэгэн уулзалт дээрээ ийнхүү иржээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lol(27.109.250.251) 2025 оны 03 сарын 13

iim medrel muutai huuhnuud mongold ygaad olshirood bna. zugeer nudnees zailj uz.

1  |  0
gahgah(202.131.228.178) 2025 оны 03 сарын 13

bas hezeenii yadag miss ni ve tanihchguin bn iim*****teneg medeelel oruulahaasaa icheechee hend ch hereggui

1  |  0
Top