Зөнч Фатима Хадуева Монголчуудад зориулж лекц уншина

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 22

13 дахь удаагийн “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийн шилдэг финалын оролцогч Фатима Хадуева өнөөдөр Монголд ирж буй бөгөөд 11.00 цагаас MN төвд сэтгүүлчидтэй уулзахаар болжээ. Тэрбээр Монголын сүсэгтэн олонтой уулзаж, лекц унших юм. Энэхүү уулзалтыг “Их халуун сэтгэл” ТББ, “Хасmedia” агентлаг, “Тэнгэрлэг буянтан сан” хамтран зохион байгуулж байгаа аж. Лекц өнөөдөр 19.00 цагаас “Улаанбаатар” ресторанд  болно. Лекцийн билетийг шившлэгтэй түлхүүрийн оосор, үнэт чулуу дагалдах юм байна. 

Мөн зөн билигч 2013 он болон ирэх онд монголчуудын хувьд ямар жил байх талаар мэдээллийг давхар өгөх юм. Оросын ТНТ телевизээс зохион байгуулдаг “Зөн билгийн тулаан” 13 дахь удаагийн оролцогч зөн билигтэн Фатима Хадуева нь Дагестанд өсөж торнисон бөгөөд 2 охинтой. Халуун цэгийн сурвалжлагч, нийгмийн халамжийн сангийн удирдагч эмэгтэй аж. 

Тэрбээр ямар нэгэн шидэгт дохиур хутга, янз бүрийн эд зүйлс хэрэглэхгүйгээр гагцхүү цонхоор харж байгаа мэт шууд хэлдэгээрээ чадвартай зөн билигч билээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
naraa(202.179.7.6) 2025 оны 03 сарын 13

uulzah bolojm bhgui l bhdaa uulzah umsan da

1  |  0
naraa(202.179.7.6) 2025 оны 03 сарын 13

uulzah bolojm bhgui l bhdaa uulzah umsan da

1  |  0
naraa(202.179.7.6) 2025 оны 03 сарын 13

uulzah bolojm bhgui l bhdaa uulzah umsan da

1  |  0
Top