Цагдааг хөнөөсөн этгээдүүдэд “Цааз”-ын ял оноож магадгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 22

Ховд аймгийн Булган суманд  шөнө дөлөөр ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаа бусдын гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Цагдааг хөнөөсөн хүмүүс Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд байсан юм. Одоогоос нэг сарын өмнө буюу дөрөвдүгээр сарын 01-02-ны  шилжих шөнө Ховд аймгийн Булган суманд буун дуу гарч, эрдэнэт хүний амийг хөнөөсөн аймшигт хэрэг болсон. Хэргийн газраас зайлж одсон гурван хүний хойноос, аймгийн болон төвөөс хүч нэмэгдүүлэн очсон тусгай ангийн цагдаа нар 72 цагийн турш мөрдөн  хөөж, мөшигсний эцэст тэднийг саатуулан баривчилсан юм. Тэд ерөнхий боловсролын сургуулийн 8, 9, 11 дүгээр ангийн сурагчид байсан бөгөөд тухайн шөнө хулгайн гэмт хэргийн улмаас ажил үүргээ гүйцэтгэж явсан дэд ахлагч цагдаа Б.Төмөрчөдөрийг хэргийн газарт буудаж шархдуулжээ. Улмаар анхан шатны тусламж авч чадалгүй, эмнэлэг хүрэх замдаа бурханы орон руу явсан юм. Гэмт этгээдүүд аймгийн цагдаагийн хэлтэс Эрүү үүсгэн шалгаж байгаа бөгөөд хэргийн мөрдөн байцаалт, шалгалт дуусах шатандаа орсон байна. 

Одоогоор сэжигтэн этгээдүүдэд хийсэн хэрэгт нь дүйцүүлэн Эрүүгийн хуулийн 91.2, 91.2.6, 91.2.8, 91.2.11 дүгээр зүйл анги болох хулгайн гэмт хэрэг үйлдэлт нь 145.3 дугаар зүйлд зааснаар ял төлөвлөж байна. Энэ нь 15-25 жилийн хорих ял эсвэл шунахай сэдэлтэйгээр бусдын алтан амь насыг санаатайгаар хөнөөсөн гэдгээр “Цааз”-ын ял оноож магадгүй аж. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.10.22.40) 2025 оны 03 сарын 13

bolj bolj tsagdaad gar hureheer yaadgiin olon niited mederuuleh heregtei tgehgui bol aihaa baisan heden*****yumnuud hun tsagdaagui buudaal yvna

1  |  0
L(82.173.79.5) 2025 оны 03 сарын 13

Caazlah ni zov

1  |  0
anti kazakh(203.91.119.92) 2025 оны 03 сарын 13

цааазла казакуудыг

1  |  0
tungaa(202.72.245.123) 2025 оны 03 сарын 13

tsaaziin yalgui mongol bolson geegui biluu O.Baasankhuu gishuun helexdee xuuxed xun alj bolno gesen xuiltai gej yariltslaga ogson bn lee

1  |  0
emegnel(202.179.26.207) 2025 оны 03 сарын 13

sda***onoodriin mongol yu l bolood bndaa

1  |  0
баагий(124.158.124.171) 2025 оны 03 сарын 13

Юун сүрхий зураг тавьдаг юм

1  |  0
Top