Оюутнуудын нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчдог виза карт захиалга жил бүр асуудал болдог байна. Үүнтэй холбогдуулан МОХ-ноос ирэх хичээлийн жилд ашиглах виза картны захиалгыг хавар зохион байгуулахаар болж, захиалгыг авч эхэллээ. Энэхүү захиалгын хугацаа ирэх сарын 1-нд дуусах аж. Виза картын захиалгаас хоцорсон бол ирэх хичээлийн жилийн шинэ оюутнуудын виза картын бүртгэл явагдаад дууссаны дараа л бүртгэх юм байна. Өөрөөр хэлбэл, шинэ оюутнуудын виза картын асуудал цэгцэртэл хуучин оюутнуудын виза картын захиалга авахгүй ажээ.

Сэтгэгдэл ( 0 )