Сүхбаатар дүүргийн гуравдугаар сургуулийн байрыг акталж , өнгөрсөн намраас эхлэн сурагчдаа ойролцоох хоёр сургуульд хуваан хичээллүүлж байгаа. Хотын даргын захирамжаар 2013 оны төсвийн газар чөлөөлөх нөхөн олговрын зардлаас тус сургуулийн хуучин барилгыг нураах мөнгө болох 434.8 сая төгрөгийг гаргуулахаар болсон юм.
Тус сургуулийнхан байраа суллаж өгөх гэхээр эд хогшилоо агуулах газаргүй гацаад байсан бол Сүхбаатар дүүргээс дөрвөн сая төгрөгийн үнэ бүхий 40 тоннын багтаамжтай чингэлэг олгожээ.
Гуравдугаар сургуулийн захирал Б.Болормаа хэлэхдээ “Чингэлэг худалдан авахад шаардлагатай дөрвөн сая төгрөгийг манай сургуулийн байрны дулаан, цахилгаан зэрэгт төсөвлөсөн мөнгөнөөс танаж бүрдүүлсэн. Чингэлгээ сургуулийнхаа хойно байрлуулж, эд зүйлсээ хийсэн. Одоо нийслэлийн Өмчийн харилцааны газарт байраа хүлээлгэж өгөхөд бэлэн болсон" гэв.

Сэтгэгдэл ( 1 )
40 тн дотор багтаж л бдаг тэрнээс болоод ажил нь гацаад л бдаг яана даа