Аварга Д.Дагвадорж Ардчилсан намын гишүүн болох уу

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 22

Арлын Японд эх орныхоо нэрийг гаргасан Их аварга Асашёорюү Д.Дагвадорж түүний ах Монголын бөхийн дэвжээнээ нэрээ цойлсон Д.Сумъяабазар  “Ах дүү” баатар өөр өөрийн сонголтыг хийж өрсөлдөгч намын гишүүд болцгоолоо. Учир нь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж өнөөдөр 14.00 цагаас Ардчилсан намд элсэхээр болсон байна. Түүний ах Д.Сумъяабазар Ардын намаас Сонгинохайрханд нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Ийнхүү ах дүү хоёр АН, МАН-ын гишүүн болцгоож байгаа тухай мэдээлэл тархсаар байгаа юм. Гагцхүү энэхүү мэдээлэл үнэн эсэх нь тун удахгүй тодорхой болох юм. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Saran(202.179.11.58) 2025 оны 03 сарын 13

Hubi hunii songolt shuu dee

1  |  0
hi(103.9.90.253) 2025 оны 03 сарын 13

Үгүй байлгүй дээ НАМ нь доошоо байхад одоохндоо цойлж байгаа нам руу шуурвал ч Дагвадоржийн нэр хүн будаа

1  |  0
Top