Сүүлийн хэд хоног сэтгэл сэрхийм мэдээлэл ар араасаа хөвөрлөө. Энэ удаа ч бас таагүй мэдээ дуулгах гэж буйдаа уншигчидаасаа хүлцэл өчье.
Хар тамхи буюу үхлийн цагаан тун тээвэрлэгч болж, эрүүл мэндээрээ хохирсон, эрх чөлөөгөө хязгаарлуулсан, бүр амь насаа алдсан тохиолдолууд эрс ихэслээ. Макаогаас хар тамхи тээвэрлэж байсан Монгол ЗАЛУУС хятадын хил дээр баригдаж бүгд шоронд орсон төдийгүй зарим нь цаазын ял сонссон. Зөвхөн мэдэгдэж сонсогдож байгаа нь энэ боловч цаазын ял гүйцэлдүүлж халуун залуу насаа зуурдаар алдаж байгаа хичнээн ч монгол байгаа юм бүү мэд. Насаараа идэх хөрөнгө зоорь биш урсаад ирдэг, урсаад л гардаг цөөхөн хэдэн төгрөгийн хойноос амь насаараа дэнчин тавьсан Монгол залуус хэрэг дахин нэгээр нэмэгдлээ.
Хамгийн сүүлд бидэнд ирсэн мэдээллээр Монгол улсын иргэн П гэгч хар тамхи тээвэрлэгчийн үүрэг гүйцэтгээд буцах замдаа хар тамхины наймаа эрхэлдэг гэмт хэргийн бүлэглэлийн гарт амь насаа алджээ.
Түүний тухай...
Монгол Улсын иргэн П нь Налайх дүүрэгт оршин суугч байсан аж. ОХУ-ын Эрхүү хотод дээд сургууль төгссөн тэрээр сүүлийн хэдэн жил мэргэжлээрээ огт ажиллаагүй гэх. Эх сурвалжийн хэлж буйгаар сүүлийн арваад жил ганзгын наймаа хийж Эрээн Монголын хооронд чамгүй явсан бөгөөд сүүлдээ Бээжин монголын хооронд жим гартал явж байжээ. Хийж буй наймаа нь ашиг орлогоо өгч П ч аян замаа уртасгаж Макао Улаанбаатарын хороонд явж эхэлжээ. Түүнийг гэргийтэйгээ хамтарч кофе, ногоон цайны худалдаа эрхлэн түүнээсээ под хийсэн орлого олдог байсан гэх юм билээ.
Гэвч зам уртсан ашиг орлого нь нэмэгдэхийн хэрээр мөнгөнд татагдаж хар тамхины тээвэрлэгч болсон төдийгүй, хил дамнуулан наймаалдаг “том” ажилд хутгалдаж эхэлжээ. Бохир мөнгө түүнийг цааш татаж, өөртөө улам лавшруулан уусгаж байж. Үүнийг нь мэдсэн найз нөхөд нь болиулахыг хичээн олон удаа хэлсэн боловч тэрээр одоо “Ганц удаа л Макао явчихаад болино” хэмээсэн ч эх орондоо, элгэн садандаа эсэн мэнд эргэж ирээгүй байна.
Эрхүүд сурч байхдаа гадаадад сурдаг оюутнуудын жишгээр ганзгын наймаа хийн чамгүй мөнгө олдог байсан түүнд мэддэг газраа, таньдаг хүмүүсийн дунд оччихоод ирнэ гэдэг амар хялбар санагдаж байсан биз. Үүнээс өмнө “Эрхүүгийн хар тамхины бүлэглэлд хар тамхи тээвэрлэж өгснийхөө шанд чамгүй хөлс авсан” гэдгээ дотны нөхөртөө ярьсан байснаас үзвэл энэ ажилдаа хэзээний гаршиж амийг нь хороосон гэмт бүлэглэлийнхэнтэй танил байсан бололтой.
Оросууд зүгээр л шүршчихжээ...
Макаогоос хар тамхи тээвэрлэсэн П Эрхүү орж бараагаа нийлүүлэгчдээ өгөөд нутгийн зүг эргэжээ. Гэвч түүний араас үхлийн элч нар мөрийг нь мөшгөн Эрхүүгийн наад талд орших Селезны тосгоны ойролцоо явж байхад нь гүйцэж ирмэгцээ автоматаар шүршиж амыг нь хөнөөсөн байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар талийгаачийн амь насыг хөнөөсөн хүмүүс жийп хөлөглөсөн байжээ.
Ийнхүү автоматаар шүршүүлсэн П хэвлий, цээжиндээ хүнд шарх авч цус их алдсны улмаас газар дээрээ нас барсан байна.
Түүний цогцсыг ОХУ-ын Эрхүү хотын эмнэлгийн шүүх шинжилгээнд оруулж үхлийн шархны байдлыг нь тодорхойлоод ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ. Талийгаачийн шарилыг онгоцоор тээвэрлэн эх оронд нь авчирсан байна.
Ямартай ч хар тамхи тээвэрлэгч гэх хэргийг нэгэн монгол залуу нуруун дээрээ үүдэн одлоо. Харин түүнийг автоматаар шүршиж амь насыг нь хөнөөсөн оросууд хариуцлага хүлээх болов уу, яах бол...
Х.Амгалан

Сэтгэгдэл ( 8 )
ТЭДНИЙГ ЯГ БАРЬЖ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭЖ ХАРАГДААЧ
orosuud sain bna shd. yamar naimaa hiisen bna tegj l hariulah heregtei shu de. manaid har tamhinii naimaa hiij bgaa novshnuudtai yag l ingej haritsah heregtei. ingej bj l har tamhiig darj chadna. uhamsartai mafiinhan hurtel uls ornoo zaluusaa har uhelees ingej hamgaalj chadaj bna. manaihan getel buhel horoololooro gants baabart darluulchihsan bsan biz de. bid ch uls ornoo tsagdaad naidaltgui uursdiin hucheer hamgaalj l bh heregtei.
Ern bi oilgodogguin orsuudtai yaah gej orootsolddog bainaa olon havar negendee gegcheer l yum boljdee
HAIRAN MONGOL ZALUU.I IM YUM HIIJ BAIGAAG N BODODHOD IH L ZORIGTOI HVN BAISAN BAINA DAA.
hiisen nvgliinhee hariug l awsan bna...mongolchuud orsuudaas tvi ch olj doloihkvee
har tamhinii naima hiideg humuus jinhene nz esvel sn itgedeg hun gej 1ts bhgui. bugd huuramch. ene mgl zalu tedend itgeed origo horvoo bolgoson. odoo delhigeer duuren har tamhini naima ihessen. ail hediin zogsooh bsn ch hotsorson. tsaashid mgloor ih orj ireh bh. tsagdaa nar hamag chadlaara ajilah heregtei. zasgiin gazar iim zuil yrihgui bga uchir ni mgl har tamhi heregldeg hun tsoohon. mash tsoohon. tim blhr mgl zalusa ami bie ee hrla. ymar heregui hooson zuil tataj sorood mansuurad tsagaa ureed blgui ej avda esvel hrtai hun nz nohodtei shan amdarch uz
uuriin hiisen uiliin ureer bohir business amiiig avch hun iu tarina ter urgatsaa avna