Монгол улс өөрийн гэсэн “Боинг 767 300 ER” онгоцтой болсон билээ. АНУ-ын Seattle хот дахь “Боинг”-ийн үйлдвэрээс хүлээж авсан уг онгоцоороо өнөөдөр анхны нислэгээ хийж, Улаанбаатар-Сөүлийн чиглэлд 13.00 цагт хөөрсөн байна. Ингэснээр 2016 он гэхэд АНУ руу шууд нислэг үйлдэх боломжтой болох аж. Шинэ онгоцтой болсонтой холбогдуулан онгоцны тариф, ялангуяа бизнес ангиллын тийзний үнэ тодорхой хэмжээгээр нэмэгдэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )