Хошин урлагийн хамгийн отгон хамтлагаар тодроод байгаа “Эмоци”-ийнхон “Эрчүүдийг уучил” жүжгээрээ ёстой л үзэгчдийг байлдан дагуулж яваа. Залуу уран бүтээлчдээр багаа бүрдүүлсэн жүжигчин Т.Түвшинтөр, Б.Тэмүүжин, Г.Нарансолонго нарын бага боловч амарсан байх. Тэгвэл анхны бүтээлд нь урилгаар оролцож буй Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Баатархүү халаасаа түнтийлгэн харамсах зүйлгүй яваа аж. “Эмоци”-д нэгдсэн залуухан, царайлаг бүсгүйчүүдээр өөрийгөө хүрээлүүлэн толгой гэдгэр алхах Б.Баатархүүг хошин урлагийнхан “Энд тэнд урилгаар тоглоод л чамгүй баяжсан эр дээ. Ер нь ч тэгээд нэг газарт толгой хоргодож, хэдэн цаас горьдож байснаас хамаагүй дээр байлгүй. Хэдэн хамтлаг, продакшны тоглолтоос гадна кино, клипнээс ч овоо мөнгө олдог мань эрйн зиндаа аргагүй л дээшилж дээ” хэмээн өөр хоорондоо ярилцаж дуулдсан.
Хүнд өвчин туссан хэцүү бэрх цагт нь хошин урлагийнхан нэгдэж, хандивын тоглолтынхоо орлогоор түүнийг хөл дээр нь босгож явсан үе бий. Тиймээс жүжигчин Б.Баатархүү ч уран бүтээлчиддээ чадлынхаа хэрээр тусалж, тоглолтод нь оролцохоос татгалздаггүй нь ойлгомжтой хэрэг. Энэ удаад ч тэрбээр “Эмоци”-ийн дүү нартаа урам хайрлаж, анхны тоглолтыг нь босголцсондоо сэтгэл хангалуун яваа нь тэр.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 3 )
neg l sain oisongui ee Baatarxuu yaax argaggui sain jujigchin duu nartaa tusalax l yostoi . setguulch guai ali utgaar ni medeelel egex geed bgaan? ? ?
bolj l baina shu de