Улаанбаатар 16-18 хэм дулаан, шуурга шуурна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 23

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөө шөнө нутгийн зүүн хагаст салхи түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2013 оны  05 дугаар 23-ны сарын 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН­­­­ НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 14-19 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орж, салхи баруун хойноос түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Өдөртөө багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Хэнтийн нутгаар 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө бүх нутгаар сэрүүсч 15-20 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 12-14 метр. Шөнөдөө 6-8 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө зарим газраар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 4-6 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

2013 оны 5 дугаар сарын 24-нөөс 5 дугаар сарын 28-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

24-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун зүгийн нутаг, зүүн зүгийн нутгийн зарим газраар, 27-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 16-18 метр, 27-нд зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Хугацааны сүүлчээр нутгийн баруун хэсгээр сэрүүснэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.89.177) 2025 оны 03 сарын 13

on car .ni .yu genee oilgosongvi yun mangartaad bna

1  |  0
Top