Дуучин Д.Болд “Усны гудамж”-аар өөрийгөө харуулах нь

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 23

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдыг клип, рекламанд өөрийнхөө булчин шөрмөсийг гайхуулах гэж тоглодог тухай хошин яриа гарч, бүр хөгжилтэй хувилбарууд нь ч тайзан дээр амилсан удаа бий. Тэгвэл мань эр жүжиглэх авьяасаа харуулах гэж “Би чамд хайртай-2” кинонд тоглосон нь үзэгчдээс шаггүй өндөр үнэлгээ авсан ч ямар нэгэн өгүүлэмж, дүрийн хувирал байхгүй учраас “Захиа” дууных нь үргэлжлэл маягтай клип хийлээ хэмээн мэргэжилтнүүдээс шүүмжлэл сонсоод амжсан.

Ийнхүү магтаал, шүүмжлэлийн дунд адтайхан яваа дуучин залуу маань хэдхэн хоногийн өмнөөс үзэгчдийн хүртээл болж эхэлсэн “Усны гудамж” олон ангит кинонд дүрээ мөнхөлсөн гэнэ. Тэрбээр энэ удаа хэн нэгний дурлалт залуугийн дүрээр бус зөвхөн дуучин Д.Болдын дотоод ертөнцөөр үзэгч олонтойгоо уулзахаар шийджээ. Баримтат киноны мастер гэгддэг Б.Баяр ч түүнийг өөрийнхөө дүрд тоглохыг зөвшөөрч, эгэл байдлаас нь эерэг дүгнэлт хийхийг хүсчээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
tugsuu(202.131.238.12) 2025 оны 03 сарын 13

uzeh ymsan hairt boldiigoo

1  |  0
Top