“Үүлэн үст” үсээ тайруулах дургүй гэнэ үү

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 23

“Болор цом-2008” наадмын дэд байрын шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюуш сүүлийн үед хит болоод байгаа “Үүлэн үст” дууны шүлгийг бичсэн нэгэн. “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулууны бие даасан цомгоо нэрлэхээр сонгож авсан энэхүү дууны утга агуулга нь ч гүн гүнзгий гэгддэг. Сонирхолтой нь, найрагч залуугийн хувьд “Үүлэн үст” дууныхаа шүлэгтэй адил урт үсэнд туйлын дуртай гэх бөгөөд өөрийнхөө үсийг ч тайруулахаас эмээж явдаг аж.

Өрхийн тэргүүн, ихэр хүүхдийн аав тэрбээр үхлийн тухай бичих, үсээ тайруулахаас холуур явдгаа нуугаагүй бөгөөд “Найраг, нулимс хоёргүйгээр амьдрал минь төсөөлөгдөхгүй байна” хэмээн хэлсэн удаатай. Нэгэнтээ өдөр тутмын сонинд сэтгүүлчээр ажиллах гэж оролдсон ч яруу найргаасаа холдохгүй гэсэндээ гэрийн мухар сахисан О.Цэнд-Аюуш одоо Монголын радиод ажиллаж байгаа аж.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.21.117.230) 2025 оны 03 сарын 13

Солитой худалч амьтан юм бэ? Би одоо үсээ тайруулчихсан л байгаа ш дээ...

1  |  0
Top