Аймгийн аварга шалгаруулах тэмцээн боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 23

Завхан аймгийн Цагдаагийн газраас энэ сарын 22-ны өдөр аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Боловсрол соёлын газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэстэй хамтран Завхан аймаг үүсч хөгжсөний 90  жилийн ойд зориулсан аймгийн аварга шалгаруулах “Ногоон гэрэл-цагаан шугам” тэмцээнийг Биеийн тамир спортын газарт зохион явууллаа. 

Тэмцээний нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Б.Нямдорж, Тамгын газрын дарга Д.Түвшинжаргал, аймгийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Н.Доржсүрэн, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Эрдэнэбаатар, Боловсрол соёлын газрын дарга Д.Одгэрэл, Хүүхэд гэр бүл, хөгжлийн хэлтсийн дарга Д.Мягмарсүрэн, орлогч дарга Д.Төмөрбаасан нар оролцсон ба  тэмцээнийг нээж аймгийн Засаг даргын орлогч Д. Нямдорж үг хэлж, баг тамирчдад амжилт хүслээ. 

Мөн тэмцээний нээлтийн үеэр аймгийн Хөгжим бүжгийн коллежийн авъяаслаг сурагчид болон Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн дэргэдэх бүжгийн дугуйлангийн хүүхдүүд урлагийн тоглолтоо үзэгч, оролцогч нарт сонирхуулсан юм. Тэмцээнд Завхан аймгийн төв, хойд, урд, баруун зүүн гэсэн 5 бүсээс шалгарсан Улиастай сумын Бүрэн дунд 3 дугаар сургуулийн “Хаан зам- хатан тэмдэг” баг,  Түдэвтэй сумын бүрэн дунд сургуулийн “Гэрлэн дохио” баг, Цагаанхайрхан сумын бүрэн бус дунд сургуулийн “Цоглог” баг,  Ургамал сумын бүрэн бус дунд сургуулийн “Соёмбо” баг, Тэлмэн сумын бүрэн бус дунд сургуулийн “Зорчигч” багууд тус тус оролцлоо.  Тэмцээнд оролцогч багууд:1. Мэндчилгээ2. Буухиа тэмцээн3. Багийн ахлагч нарын дундах тэмцээн4. Урлагийн тоглолт5. Гэрийн даалгавар гэсэн төрлүүдээр оюун ухаан, авхаалж самбаа, хурд хүчээ сорьсоноос тэмцээний нийлбэр дүнгээр: Тэргүүн байранд Улиастай сумын Бүрэн дунд 3 дугаар сургуулийн “Хаан зам- хатан тэмдэг” баг 64 оноогоор тэргүүлж, шилжин явах аваргын алтан цом, алтан медаль,  өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр,Дэд байранд  Ургамал сумын бүрэн бус дунд сургуулийн “Соёмбо” баг 55,8 оноогоор удаалж, мөнгөн медаль,  өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр,  Гутгаар байранд Цагаанхайрхан сумын бүрэн бус дунд сургуулийн “Цоглог” баг 54,8 оноогоор шалгарч, хүрэл медаль,  өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр, Тусгай байранд Түдэвтэй сумын бүрэн дунд сургуулийн “Гэрлэн дохио” баг,  Тэлмэн сумын бүрэн бус дунд сургуулийн “Зорчигч” багууд тус тус шалгарч, дурсгалын зүйлээр шагнагдлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top