Монгол III сургуулийг 434.8 сая төгрөгөөр нураахаар болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 23

Өнгөрсөн намраас “Монгол гуравдугаар сургууль”-ийн байрыг акталсан учир сурагчдаа ойролцоох хоёр сургуульд хуваан хичээллүүлж байгаа. Хотын даргын захирамжаар энэ оны төсвийн газар чөлөөлөх нөхөн олговрын зардлаас тус сургуулийн хуучин барилгыг нураах мөнгөн дүн болох 434.8 сая төгрөгийг гаргуулахаар болжээ. 

Ийнхүү сургуулийнхаа байраа суллаж өгөх эд хогшлоо агуулах чингэлэгтэй болж чадахгүйгээс нүүж чадахгүй байсан тус сургууль өдгөө байраа хүлээлгэж өгөх боломжтой болсон байна. Тиймээс тэд тун удахгүй Нийслэлийн өмчийн харилцааны газарт байраа хүлээлгэж өгөхөөр боллоо. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
f(114.250.87.244) 2025 оны 03 сарын 13

200.000.000 sayad ashigaa gargaad hangalttai nuraana

1  |  0
Top