Экс ерөнхий сайд С.Баяр эмчилгээ хийлгэх нэрийдлээр Америкийг зорих болсон. Биеэ эмчлүүлэхээс гадна түүний “давтагдсан хуулбар” болох охидууд нь АНУ-д амьдардаг аж. Тэрбээр насны эцэст асрах охидуудтайгаа ойр байгаа гэнэ. Түүний анхны эхнэр О.Гэрэлтуяагаас гарсан гурван охин нь ганц бие аавыгаа халамжилж яваа сураг дуулдсан. Байнга шахуу олны анхаарлыг татдаг экс Ерөнхий сайд анхны эхнэрээсээ салаад өөр эмэгтэйтэй хамтын амьдрал зохиосон ч “төрсөн эцэг”-ээ хайр халамжаар дутаахгүй гэсэн өрөвчхөн бодолтой охидууд нь ийнхүү асран халамжилдаг гэнэ.
Харин охидынхон ээж “Мандала” хэмээх бясалгалын төв байгуулж, бизнесийн цар хүрээгээ тэлсэн байна. Анх 2010 оны 6-р сарын 3-ны өдөр нээлтээ хийсэн Мандал Иог Эрүүл Амьдрахуйн Төв нь Аюрведийн бариа засал, Панчакарма цэвэрлэх аргууд, иогийн дасгал заахаас гадна энэтхэг төвдийн гэдэс дотор цэвэрлэх, эмчилгээний цайнууд, бясалгалын хувцас зэргийг зарж борлуулдаг аж. Тус төв нь харьцангуй үнэтэй ч монголын толгой баячууд, дээдсийн хүрээнийхэн хэмээн нэрлэгддэг баячуудын эхнэрүүдийн байнгын үйлчлүүдэг газар нь болжээ.
Г.Бүжин

Сэтгэгдэл ( 0 )