Өчигдөр оройны хүчтэй шуурганы улмаас Баянгол дүүргийн нутаг “1000 нэрийн барааны дэлгүүр”-ийн өмнөх “NEKO” ХХК-ийн сурталчилгааны самбар унажээ. Ингэхдээ хөдөлгөөнд оролцож байсан автомашин, гэрлийн шон, цахилгааны утас дээр дамнан унаж, багагүй хохирол учруулсан байна. “NEKO” компанийг зарлалын самбараа бат бөх бэхэлж тогтоогоогүй учир Замын цагдаагийн газар шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )