Нийслэл хотод нийтийн хоолн үйлдвэрлэж байгаа цайны газруудаас хүнсний эрүү ахуйн маш олон зөрчлүүд гардаг билээ. Үүнтэй холбоотойгоор МХЕГ эдгээр цайны газруудад хяналт шалгалт хийсэн байна. Шалгалтын явцад олон зөрчил илэрчээ. Тодруулбал, мэргэжлийн бус орчинд хүнсний эрүүл ахуй, хадгалалтын ямар ч мэдлэггүй, мэргэжилгүй тогооч хоол бэлтгэдгээс хоолны чанарт асуудалтай байжээ. Хоолны дээжийг болсон түүхий бүтээгдэхүүнтэй хамт хадгалдаг, мөн хөргөгч хөлдөөгч хомс учир түргэн гэмтэж, мууддаг бүтээгдэхүүнийг тасалгааны хэмд хадгалдаг, гал тогооны ариун цэвэр хангалтгүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Эдгээр зөрчлөөс хамгийн ноцтой нь аяга, таваг, сэрээ, халбага, хоолны хэрэгслийг дутуу угаадаг тул нян илэрсэн аж. Тодруулбал, 33 хоолны газрын угаасан хэрэгслээс нь 226 арчдас шинжилгээ авч нян судлалын лабораторид шинжлүүлэхэд 75.2 хувь нь бохирдолттой гэсэн дүн гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )