Баянзүрх дүүргийн Спорт хорооны даргаар ажиллаж байсан С.Эрдэнэбатыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэгт татан шалгаж эхэлсэн билээ. Учир нь Учир нь түүнийг найзуудтайгаа паб-т архидан согтуурах үедээ аймгийн заан Н.Болдбаатарын нүдийг халбагдаж сохолсон хэрэгт буруутган шалгаж байгаа юм. Тиймээс С.Эрдэнэбатад Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 буюу бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Эх сурвалжийн мэдээлснээр түүний хэргийг шалгаж дууссан тул яллах дүгнэлт үйлдэж, прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Тиймээс улсын яллагчийн зүгээс түүнд 5-7 жилийн ял төлөвлөжээ.
С.Эрдэнэбат гэгч нь самбын тамирчин. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Монгол Улсын начин, Самбо бөхийн Олон улсын хэмжээний мастер нэгэн бөгөөд тус дүүргийн Спортын хорооны даргаар дөрвөн жил ажилласан юм байна. Төрийн дээд одон медаль Алтан гадас одонгоор энгэрээ цоолсон энэ эрхэм Биеийн тамирын болон Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдэгтэй, Монгол Улсын шилдэг дасгалжуулагчаар 7 удаа шалгарч байсан аж. Түүнтэй хамтарч ажилаж байсан нэгний өгүүлснээр С.Эрдэнэбат нь залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч, магистр цолтой бөгөөд өдгөө 52 настай аж.

Сэтгэгдэл ( 7 )
MASH BAGA YAL OGSON BNA SHVV
HEN BAIH NI SONIN BISH ERNO ALDAR NER GAVYA SHAGNAL IRGEN HVND MONGOLD HEREGVI EN OLON GAYAVAY SHAGNALIIG TSOGSOO TERNEES BOLJ HEEL HAHUUL SAGSUU ONGIROO TANIL TAL BAYALDUUCH BAIDAL GAZAR AVLLAA MONGOLD IRGEN HVN BVR EH ORNIIHOO TOLOO BAIH NI VVREG SHVV DEE SHAGNALAA TSOGSOO TSOVHON HVNII AMI AVARSAN HVNIIG L SHAGANDAG BAIYA
залуу үеииг сохлогч биш үү
Өвөө насандаа ирсэн дарууулгагүй нөхөр очдог газраа очхоос яахав
Ene Erdenebat gegch ni odoo shorond 5-6 jil bandi boloh ni dee. Uuduu hayasan chuluu ooriin tolgoi deer gegch bolloo doo.
Ene muu bolson boloogui buh nertei boovon chihtei mahan tolgoitoi umnuudiig sain shiitgej bhgui bol ih darwalzdag bolson shd!!!
saihan suulgah heregtej tegeed tendee magistr bolz neree tseverleh hohirogchootetgeh er hun bn daa