Зүүн салааны замыг нээлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 23

Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүүн салааны 3.6 км автозамыг шинэчлэх, цааш үргэлжлүүлэн 1.2 км авто зам шинээр барих ажлын хүрээнд Зүүн салааны хуучин эцсээс шинэ эцэс хүрэх хоёр км авто замын хучилтын ажлыг гүйцэтгэж дууслаа.

Уг замын хөдөлгөөнийг 25-ны өдөр нээхээр төлөвлөсөн ч хоёр хоногийн өмнө нээлээ. "ОДНД" ХХК дээрх замын ажлыг 3.1 тэрбум төгрөгийн өртгөөр он амжуулан гүйцэтгэж байгаа юм. Цаашид 2013.07.01–2013.07.09 хүртэл Баруун, Зүүн салааны уулзвараас Зүүн салааны хуучин эцэс хүртэл 1.6 км авто замыг хааж хучилтын ажил хийх юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top