Улаанбаатарт шороон шуурга шуурна

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 24

Малчидад зориулсан цаг агаарын мэдээ:
Маргааш ихэнх нутгаар дулаарч, шороон шуурга шуурна.

2013 оны 5 дугаар 24-ний сарын 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 23-25 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

2013 оны 5 дугаар сарын 25-наас 5 дугаар сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд баруун болон төвийн нутгаар, 26-нд нутгийн хойд хэсгээр, 27-нд ихэнх нутгаар, 28-нд зүүн зүгийн нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд түр зуур секундэд 16-18 метр, 25-27-нд зарим үед секундэд 24 метр хүрч, шороон шуурга шуурна. Хугацааны эхээр дулаан байх боловч цаашдаа сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top