“Магнай трейд” компанийн шатахуун түгээх станц ”хууль зөрчив”

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 24

Өчигдөр Чингэлтэй дүүргийн XIV хороо, Хайлаастын 1-1 тоотод байрлах гурван давхар нийтийн байранд 16.00 цагийн үед гал гарчээ. Галын дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Гал унтраах 34 дүгээр ангийн хоёр тасгийн бие бүрэлдэхүүн очиход хоёрдугаар давхрын 5-6 өрөө шатаж байсан байна. Тус байр 30 гаруй өрөөтэй бөгөөд 28 өрөөг нь айл өрх түрээслэн суудаг аж. Азаар энэ үеэр хүн түлэгдэж гэмтээгүй ч жижүүр нь угаартсан байдалтай байжээ. Галын шалтгааныг тогтоохоор одоогоор ажиллаж байна.

Нийтийн байрны яг дэргэд “Магнай трейд” компанийн шатахуун түгээх станц байдаг. Хууль, журмын дагуу бол ШТС нийтийн эзэмшлийн газраас дор хаяж 50 метрийн зайд байрлах ёстой юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хүн(202.179.20.157) 2025 оны 03 сарын 13

Нийтийн байрны хажууд ШТС барьсан юм биш. ШТС хажууд дуракуут нийтийн байр барьцан байгаа юм бишүү.

1  |  0
Top