Охидын наймаачдын үүр Монгол дахь Вьетнам засварын газрууд байжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 24

Бага насны охидыг элдэв эд зүйлс, шан харамж, мөнгө төгрөгөөр хуурч биеийг нь үнэлүүлэн наймаалцдаг хэрэг энэ нийгэмд аль хэзээний танил болсон. Тэр ч бүү хэл бага насны охиныг хулгайлан хэдэн сараар гэртээ хорьж, хүчирхийлж байсан хэргүүд гарч байсан юм. Өдгөө ч гарч байгаа. Гэмт этгээдүүд нь монголчууд өөрсдөө л байдаг байв. Үүнээс гадна амар хялбар аргаар мөнгө олох сэтгэлгээтэй охид сайн дураараа биеэ үнэлэх нь ч бий. Мөн өндөр цалинтай ажилд оруулж өгнө гэсэн хүний наймаачдын золиос болж харь улсад очин биеэ үнэлэхээс өөр аргагүй байдалд орсон охид ч бий.

Харин энэ удаа Монгол улсад автомашины засварын үйлчилгээ явуулдаг Вьетнам засварын газар ажилладаг хэд хэдэн залуу насанд хүрээгүй охидыг хуурч наймаалцсан хэргээр саатуулагдаад байна.

Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд Вьетнам авто засварын газар ажилладаг Вьетнам залуусыг хүний наймааны хэргээр баривчлан саатуулсан байна. Хойноос ирээд хот манайх, хотонд ороод хонь минийх гэгчээр авто засварын газар ажиллуулж, түүгээр ч зогсохгүй хүний наймааны панз үсэргэж суудаг байжээ, тэд.

Харуусмаар, бүр гашуудмаар нь тэд дөнгөж урган дэлбээлж буй 13 настай охиныг 10 мянган төгрөгөөр хуурч байгаад ашигласан байжээ. Тэднийг мөрдөн байцаах явцад эдгээр гэмт үйлдлүүд нь илэрсэн бөгөөд тэд дангаараа /Вьетнамчууд/ эл хэргийг үйлддэггүй байж. Өөрөөр хэлбэл тэдний гар хөл болж, хүний наймааны золиос болгох охидыг олж авчирдаг Монголчууд байна. Тэдний хэлж буйгаар монгол иргэдийн тусламжтайгаар бага насны охидыг олдог хэмээн мэдүүлсэн бөгөөд тэднийг ашиглаж бузар хүслээ гүйцэлдүүлсний дараа шан харамж өгч хэргээ цайруулдаг байжээ.

Хүний наймааны захиалагчид болсон эдгээр Вьетнам залуучууд Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд байрлах “Каолангламкан” вьетнам авто засварын газар, мөн тус дүүргийн есдүгээр хороонд байрлах “Очиртооройт” авто засварын газар,  Чингэлтэй дүүргийн есдүгээр хороонд орших “ШХН” авто засварын газар, Баянзүрх дүүрэгт байрлах “Өү Би Аар”, “Эм энд Би Моторс” компанид ажилладаг байжээ.

Уг хэргийг одоогоор мөрдөн шалгаж байгаа юм. Харин ямар ял оноохыг таашгүй. Ийн хэлэх учир байна. Хэдэн жилийн өмнө төрсөн охиноо алдаж хэдэн сар элэг эмтрэн гашуудаж суусан Монгол эцэг охиноо олж авсан байдаг. Охин нь хаа нэгтээ хил даваад явчихсангүй. Зөвхөн монголдоо байсан юм. Гэхдээ монгол дахь хүний наймаачдын золиос болж хэдэн сар хар гэрт хоригдон амьдын там эдэлж байгаад зугатан гарч ирсэн байдаг. Гэсэн ч ар гэрийнх нь байдлыг мэдэх ангууч охиныг нь мөшгиж бүр гэр орныг нь түйвээнэ хэмээн дарамталж, тахир дутуу, тэргэнцэр дээр суудаг эцэг нь чадах ядахараа охиноо хамгаалж бүр хүний наймааны эсрэг тэмцэн Төрийн ордны баруун талд байх Хэлмэгсдийн хөшөөний дэргэд суулт хийж байсан юм. Тэр үхэн үхтэлээ л тэмцсэн. Үхлээс өөр юунд ч бууж өгөхгүйгээр хүний наймааны эсрэг тэмцэж байв. Харин охиныг нь амьдын там, хагацлын сүүдэрт унагаасан хүний наймаачинд хууль үйлчилдэггүй!!!. Хуулийн дээр гараад суучихсан гэмт этгээд эрүүгийн ертөнцөд аль хэдий танил болсон нэгэн гэх. Тэр ч бүү хэл эл хэргийг сөхөж асуудал тавьсан нэгнийг алж, талахаар сүрдүүлж сурсан нэгэн аж.

Энэ нь зөвхөн жишээ татагдаж байгаагаас бус оршин суугчдын танил болсон ийм наймаачид олон.

Гэтэл өнөөгийн төр авлига, хээл хахуульд идэгдэж төр зүгтээ л анхаарал хандуулна уу гэхээс биш, ард түмнээ гэх сэтгэл алга. Тэндэхийн харь улсад монгол хүн амиа алдаж, энүүхэн Эрээнд монгол бүсгүйчүүд хэдэн зуугаараа биеэ үнэлж байгааг тоох янз алга. Хэдийгээр эрх чөлөөт ардчилсан нийгэм гэж байгаа боловч хүний наймаа, хүүхний асуудлыг хуулиар зохицуулж болно доо. Арга хэмжээ авдаггүй арчаагүй төрийн өнгөн дээр хүний наймаачид Монголд үүрлэж, бүр насанд хүрээгүй балчир охидын ирээдүйн амьдралыг боомилж, баллуурдаж байна. Төр амгалан бол түмэн олон ч амгалан байдаг гэх үг бий. Бас Төр минь арчаатай, авилгагүй, ариун байсансан бол охид минь ч ариун байхсан.

Х.Амгалан

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
eej(122.201.18.220) 2025 оны 03 сарын 13

хууль үйлчилдэггүй дарга сайд нарын охидыг зараач гоё шдээ ял авахгүй аав нь мөнгөнд дуртай юм чинь

1  |  0
hi(211.36.137.210) 2025 оны 03 сарын 13

balair yumnuudiig huuj gargah heregtei shu!!!!!!!!

1  |  0
Mongol(122.201.18.3) 2025 оны 03 сарын 13

Xujaa naraas iluu Vietnamchuud gej xarx shig balair amxtad mongoloor duurlee edniig Europed xooj baigaa ed chinx xar xujaa nar shuu dee. Vietnamuudiig xooj gargaj Undesnii tusgaar togtnoloo xamgaalaya

1  |  0
zochin (122.201.28.98) 2025 оны 03 сарын 13

tor n huchgui bhaar iim bgaa yum jirin yadarsan irged n tegeed l deerelhuulj bgui yu

1  |  0
who(75.36.220.7) 2025 оны 03 сарын 13

deer ner durdsan zasvariin gazruudiig tatan buulgaad umhii tulguudiig irsen sazar luu ni zailuul

1  |  0
kk(203.194.115.114) 2025 оны 03 сарын 13

nowshiin tologuud tegjil taaraa*****giin*****nuud bol bitnamchuud shuu dee

1  |  0
fdh(203.194.114.229) 2025 оны 03 сарын 13

mongolchuud gej neg archaagui yumnuud uursduu gadniihandaa deerelhuuleed baij baihdaa durtai gulugnuud

1  |  0
ХӨХ ТОЛБОТ(202.70.41.190) 2025 оны 03 сарын 13

ЦАГААЧДЫГ МОНГОЛООС ХӨӨЖ ГАРГАЯ АА

1  |  0
Top