Харилцаа холбооны зохицуулах хорооноос утасгүй холболтын WiFi технологиор үйлчилгээ үзүүлдэг “Кевико” компанийг ШӨХТГ-т шалгуулахаар ханджээ. Интернэтийн үйлчилгээ эрхэлдэг 43 компанийн үйл ажиллагааг шалгах үеэр “Кевико”-той холбоотой зөрчлийг илрүүлсэн байна. Тодруулбал, тус компани ижил төрлийн бусад үйлчилгээ эрхлэгчдийн ажиллах боломжийг шууд хааж, интернэтийн хурдыг эрс бууруулж байгааг тогтоожээ.
Холбогдох журамд уг төрлийн үйлчилгээг үзүүлэхдээ нэг үүрт нэг суваг ашиглаж болох тухай заасан байдаг бол “Кевико” компани үүр тус бүрт 3-5 суваг ашиглаж байжээ. Энэ нь зах зээлийн өрсөлдөөнд харшилж байна гэж үзээд шалгуулахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )