“Сайра” нэрийн лаазалсан загаснаас өт гарчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 24

Сүхбаатар дүүргийн XV хорооны нутаг, Дамбадаржаад байрлах “Миний зах” сүлжээ дэлгүүрт зарагдаж байсан “Сайра” нэрийн лаазалсан загасыг иргэн М худалдан авчээ. Уг загасыг 1200 төгрөгөөр худалдан авсан бөгөөд задлаад үзэхэд дотроос нь арзагнасан өт гарч иржээ. Тэрбээр энэ тухайгаа дэлгүүрийн худалдагч нарт хэлж, хорио цээрийн бичгийг нь үзүүлэхийг шаардсан байна. Гэтэл 2013 оны дөрөвдүгээр сарын 30-нд 17 тонн “Сайра” нэрийн бүтээгдэхүүн орж ирсэн байсан гэнэ.  

Тухайн иргэн өөрийнхөө авсан загасыг орхилоо гэж бодоход цаана нь ганц хоёр ширхэг биш 17 тонн бүтээгдэхүүн орон даяар тараагдсан байгаа юм. Иргэн М тус дэлгүүрээр байнга үйлчлүүлдэг бөгөөд тухайн үед захын менежер, зохион байгуулагч нарыг дуудахад “Үйлдвэрлэлийн алдаа байх” гэсэн хачин тайлбар өгчээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
saruul(203.194.116.50) 2025 оны 03 сарын 13

medee shaaxaa boliochee

1  |  0
iii (202.131.242.2) 2025 оны 03 сарын 13

ugaasa aimar zawaan shd naad gazar ch n bvr durgvi hvrchlee

1  |  0
Top