Олонд танигдсан цагаасаа эхлээд л эрлийз төрхтэй хэмээн цоллуулж явсан дуучин бүсгүй одоо нөхрөө жинхэнэ Монгол хүн гэж өмөөрч буй. Н.Алтанхайрхан хэмээн бизнесмэн залуутай гэр бүл болсон Ч.Цэлмүүн “Миний нөхөр Хятад бас Өвөрмонгол ч биш. Жинхэнэ халх цустай Монгол эр. Хүн амьдралдаа ямар ч сонголт хийж болно. Гагцхүү хийсэн сонголт, гишгэсэн мөр нь зөв байх ёстой. Өөрт байгаа бүхнийхээ үнэ цэнийг мэдэрч амьдарвал тэр чинь жинхэнэ жаргал мөн” хэмээн сургааль айлджээ.
Хувийн амьдрал руу нь хэтэрхий өнгийсөн хэвлэлийнхэний “ачаар” дуучин бүсгүй уран бүтээлээ зогсооход хүрсэн гэлцдэг. Өмссөн зүүсэн, хэлж ярьсан бүхнийг шүүмжлэхээс өгсүүлээд сав л хийвэл хэн нэгэнтэй нэр холбоод биччихдэг нь түүнд хэцүү санагдсан нь мэдээж. Тиймдээ ч удтал бодсоны эцэст гэр бүлийн амьдралаа аварч үлдэх ганц зам нь урлагаас хөндийрөх гэдгийг олж мэджээ. Харин боломжийн мөнгө амласан ганц хоёр кинонд тоглохоос ер татгалзахгүй гэсэн шүү.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 3 )
dmjij ywdg shuuu halh zaluutaga suusn bl zugr bhku yu
Hujaaagiin gudas
Huurhun uu bitgii tooh bai erguunuudiin ugiig