Амралтын өдрүүдээр дараах замуудыг хаана

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 24

Энэ амралтын өдрүүдээр дараах замуудыг хаана. Хасбаатарын гудамжны зүүн хэсэг буюу Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн баруун талын замыг маргааш буюу бямба гаригт 12.00 цагт нээж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүллэхээр болжээ.Харин 3, 4-р хорооллын эцсийн буудлын урд уулзвараас хойш "Нэхий плаза" төвийн баруун хойд уулзвар хүртэлх 280 метр авто замыг маргааш 23.00 цагт хаах юм байна.

Мөн Зүүн салааны шинэ эцсээс замын төгсгөл хүртэл 1.2 километр авто замыг маргаашнаас эхлэн, Ханын материалын уулзвараас Цэргийн хотхоны уулзвар хүртэлх 1.4 километр авто замыг энэ сарын 27-ноос эхлэн хэсэгчлэн хааж, засварлахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top