Малчдад зориулсан цаг агаарын мэдээ:
Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр хур тунадас , уулаараа нойтон цас орж, сэрүүсч, говь талын нутгаар салхи ширүүснэ.
2013 оны 05 дугаар сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулаараа цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар хур тунадас, уулаараа нойтон цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хөвсгөл, Архангайн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Төв, Сэлэнгийн нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 6-11 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн зүүн хэсэг, Дорноговийн нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө хур тунадас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.
2013 оны 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгаар, 29-нд зүүн зүгийн нутгийн зүүн, баруун зүгийн нутгийн баруун хойд хэсгээр, 30-нд баруун зүгийн нутгийн хойд, төвийн нутгийн баруун хэсгээр, 31-нд төвийн нутгаар хур тунадас орно. Салхи 29-нд Алтайн салбар уулсаар, 30, 31-нд зарим газраар секундэд түр зуур 22-24 метр хүрч шороон шуурга шуурна. 28-нд нутгийн зүүн хагаст, 31-нд нутгийн хойд хэсгээр сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна. 29, 30-нд дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )