Нийслэлд зам засвар, шинэчлэлтийн ажил ид өрнөж байна. Одоогоор 19-р хорооллын арын дөрвөн километр автозамын зүүн хэсэг буюу Гандийн гудамжнаас Энхтайваны гүүр доогуур “Петровис” шатахуун түгээх станц хүрэх 500 метр зам, Чулуун овооны тойргоос Амгалангийн троллейбусны эцэс хүртэлх 1.8 километр автозам, Зүүн салааны шинэ эцсээс замын төгсгөл хүртэл 1.2 километр автозам тус тус хаалттай байгаа аж.
Тэгвэл өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Үйлдвэрчний эвлэлийн гудамжны Баянхошуу чиглэлийн 3.4 километр автозам, Ханын материалын уулзвараас Цэргийн хотхоны уулзвар хүртэл 1.4 километр автозамуудыг хааж өргөтгөл шинэтгэлийн ажлыг эхлүүлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )