Монгол Улсын иргэн, Баян-Өлгий аймгийн харьяат Тогашбай овогтой Еркин, Тилегин овогтой Анез нарыг Олон улсын цагдаагийн газар буюу Интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ. Учир нь олон удаагийн хулгайн гэмт хэрэгт сэжигтнээр татан эрэн сурвалжлахаар болсон байна.Тилегин Анез нь Баян-Өлгий аймгийн Ногоон нуур сумын харьяат 24 настай, Тогашбай овогтой Еркин нь Баян-Өлгий аймгийн харьяат 27 настай аж.
Мөн түүнчлэн Н.Энхбаярын дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг, Т.Билэгт нарыг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас сэжигтнээр татан, Интерполын байгууллагатай хамтран өнгөрсөн 2012 оны аравдугаар сараас эхлэн эрэн сурвалжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )