ЭЕШ-ын шар хуудсыг өнөөдрөөс тараана

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 27

Энэ жил улсын хэмжээнд 43864 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Нийслэлд шалгалт өгөх өмнөх онд төгссөн шалгуулагчид суудлын хуваарь бүхий шар хуудсаа өнөөдрөөс авч эхэлнэ. Тэд "Чингис хаан" дээд сургуулийн 102 тоотод 08:00-17:00 цагт очиж авах юм. Суудлын хуваариа авахдаа иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудастайгаа ирэх ба бүртгэлийн хуудсаа баталгаажуулж, тамгалуулах хэрэгтэй гэдгийг Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. Өнөө жил ЕБС-ийг төгсөж байгаа нийт шалгуулагчид ЭЕШ-ын суудлын хуваарь бүхий шар хуудсаа сургуулиасаа авах юм. Харин өмнөх онуудад ЕБС төгссөн хөдөө орон нутгийн шалгуулагчид шалгалт өгөх аймгийнхаа БСГ-аас суудлын хуваариа авах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top