Багануур дүүргийн засаг дарга захирамж гаргаж ирэх сарын нэгнээс эхлэн сар бүрийн 1, 7, 20-ны өдрүүдэд архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглолоо. Багануур дүүргийн хэмжээнд архидан согтуурах явдал буурахгүй, дүүрэгт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн дийлэнх нь согтуугаар үйлдэгддэг гэсэн тоо баримт байдаг юм байна. Иймээс тус дүүргээс энэхүү арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх болжээ.

Сэтгэгдэл ( 0 )