Өнгөрсөн 9 сард болж “Өндөгний баяр”-аар Монголын хамгийн том тавган дээр омлет шарж, Сүхбаатрын талбайд ирсан бүх хүнийг дайлсан билээ. Тус тавгийг НВЦ компанийн захиалгаар бүтээсэн бөгөөд 3,5м диаметртэй 700 кг жинтэй.
Уг тавган дээр 2000 хүнд элбэг хүрчих хэмжээний омлетыг мэргэжлийн тогоочид тун чадмаг хийсэн бөгөөд бидний хамгийн том, хамгийн их хоол байлаа хэмээн ярьж байсан юм. Тавгийг хүнсний зориулалтын нерж төмрөөр бүтээсэн бөгөөд нержийг ОХУ-аас захиалан авчирсан аж.


Сэтгэгдэл ( 0 )