Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх явцад МАН-ын бүлгээс зарим мэдээллийг шалгуулахаар өнгөрсөн сард АТГ болон Хууль зүйн сайдад хандсан билээ.
“Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн ачиж зөөвөрлөх хяналтын бүсийн 17 тэрбум төгрөгийн тендерт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн төрсөн дүүгийн охин Г.Уянгын компани шалгарсан нь хууль зөрчсөн эсэх, үүнд ямар албан тушаалтнууд холбогдсон болохыг шалгуулахаар АТГ шалгуулахаар өгөөд байсан билээ. Мөн хоёр Уянгын бичиг баримтыг санаатай сольсон УБЕГ-ын ажилтнуудын асуудлаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд албан бичиг илгээгээд байсан байна..
Энэхүү албан бичгийн хариуг МАН-ын бүлэгт ирүүлснийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдааны дараах хэвлэлийн бага хурал дээр танилцуулжээ. АТГ “Эрдэнэс Тавантолгой“ ТӨХК-ийн тендерийн үнэлгээний хорооны дарга, гишүүдэд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэхээр материалыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн байна. Харин Хууль зүйн сайд Х.Тэмүүжин бүртгэлийн бичиг баримттай холбоотой асуудлыг Улсын мөрдөн байцаах газар шалгаж байгаа бөгөөд хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх болно гэсэн хариу өгчээ.

Сэтгэгдэл ( 4 )
TSAVHARSAN TSAVAAN TORTEI MINII MONGOL SVVRELIIN IRMEG DEER IRJEE ERNO TSEVSEGT TEMTSEL HUVSGALIIN TOHIROO BVRDEED BAIGAA YUM BNA SHVVELBEGDORJ ALTANHUYAG NAR ARAI DENDVV TSAVAAN BNA SHVV TORT ULSAA AVARH YUM SAN
Hu namiin ved uuriin n kompani bvkh tenderiig avdag baisan biz dee.Erunhii saidiin dvv mongoliin ard tvmnii 1 l biz yagaad tendert yalj boldgvi yum be? Nomtoibayar chi Mongoliin ard tvmnii bayalagiin ten hagasiig ezemshij*****nart hamgiin hyamdaar ugchuud yun hvnii yavadld hoshuu dvreheesee ichdeggvi tsaisan shunaliin gar be? Uuriinh n gar hul avah geed chadaagvin baina l daa. Turuus zail muu nustaibayar hujaagiin bool.
Сэлэнгэ аймгийн Ээж мод -Улан-Удэ-Итгэлт хамбад мөргөх мөргөлийн аялалд урьж байна. Аяын их зам ХХК 9994-5545
Сэлэнгэ аймгийн Ээж мод -Улан-Удэ-Итгэлт хамбад мөргөх мөргөлийн аялалд урьж байна. Аяын их зам ХХК 9994-5545