Туул голоос дахин цогцос олдлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 27

Энэ сарын 24-нд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Маршалын гүүрнээс зүүн талд 1 км орчим зайд туул голын уснаас 55-60 орчим насны эрэгтэй хүний цогцос олдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл өчигдөр 23.30 цагийн орчимд Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн Эрэн хайх аврах салбарын бүлгийхэн Хан-Уул дүүргийн Х хороо Морингийн давааны арын Туул голын уснаас дахин цогцос гарган авчээ. Талийгаач 60 орчим насны эрэгтэй хүн байсан гэнэ. Хан-Уул дүүргийн цагдаагийн II хэлтэст талийгаачийн хэн болох, үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
BAIGAL(202.72.243.229) 2025 оны 03 сарын 13

YAG ZUV BAIGAL EHIIN SANUULAGA BAIGAL EH SANUULAHAA BOLIOD GUITSELDUULJ EHLUUL AIMAR YUM BOLONDOO

1  |  0
Top