Мөнгөн усанд долоон хүн хорджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 27

Баянхонгор аймгийн төвийн иргэдийн дундах мөнгөн усны хордлогын түвшинг тогтоох үзлэг, шинжилгээний дүн гарч, хувиараа алт олборлогч, цагдаа, онцгой байдлын ажилтан нийлсэн долоон хүн хордсоныг тогтоогджээ.

Мөнгөн усны нөлөөгөөр тэдний эрүүл мэндэд өөрчлөлт орсон гэж ЭМЯ-наас томилогдон очсон эмч дүгнэсэн байна.

Энэ сарын 20-22-нд тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хийсэн үзлэгт 240 хүн хамрагдсанаас 139-д нь шинжилгээ хийсэн аж.

Тэдний долоогийнх нь цус, шээсэнд мөнгөн ус зөвшөөрөгдөх хэмжээнээс 2-8 дахин өндөр гарчээ. Гэхдээ “Дархан-Уул аймгийн Хонгор, Төв аймгийн Борнуур сумын иргэдтэй харьцуулахад хордлогын хэмжээ бага байна” гэж эмч нар үзсэн байна.

Тэдгээр хүнд аймгийн Нэгдсэн эмнэлэгт хордлого тайлах эмчилгээ хийж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sara(202.9.47.132) 2025 оны 03 сарын 13

мөнгөн ус удмийн санд өөрчлөлт оруулдаг гэсэн үр хүүхдүүдэд нь илэрнэ дээ

1  |  0
Top