Дэлхийн хэмжээнд жил бүр 1.8 сая хүн согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотойгоор нас бардаг. Өвчин эмгэгийн улмаас нас барсан нийт тохиолдлын 3.2 хувийг эзэлж байгаа юм. Тухайлбал, Баянгол дүүргийн 19-р хорооны Эрүүл мэндийн 6-р төвийн хүлээн авахад иргэн П нь долоо хоног үргэлжлүүлэн архи ууснаас архины гүн хордлогод орж, эмнэлгийн тусламж авч байгаад нас барсан хэрэг гарчээ.
Мөн Баянзүрх дүүргийн II хороонд байрлах "Сити амбат" сэтгэц наркологийн эмнэлэгт ОХУ-ын харьяат У нь архины хордлогод орсон гэж хэвтэн эмчлүүлж байгаад нас баржээ.

Сэтгэгдэл ( 1 )
7 honogiin umnuh medee bna...Ikh khotsorch bna shuu