Chuhal.mn сайт Мисс Б.Гэрэлчулууны ”НАНДИН” гэр бүлийн зургийн тун удахгүй олны хүртээл болгоно

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 27

"Дэд ахлагч Номин" энэ нэрийг сонссон хэн бүхэн МҮОНТВ-ын "Тусгай салаа" хэмээх олон ангит киног эргэн санах биз. Яах аргагүй энэ дүрээрээ загвар өмсөгч, мисс Б.Гэрэлчулуун үзэгчдийн сэтгэлд хоногшсон билээ. “Гоёл-2006” наадмын Тусгай байрын шагналт загвар өмсөгч, “Хаврын гоёл-2009” наадмын шилдэг загвар өмсөгч , “Гоёл -2010” наадмын дэд байрын шагналт загвар өмсөгч, “Гоёл-2011” наадмын шилдэг загвар мисс, жүжигчин гээд өмнөө олон гуншинтай Монголын авъяаслаг, сайхан бүсгүйчүүдийн нэг тэрбээр өдгөө хөөрхөн охины ээж болж, халуун дулаан гэр бүлийн нэг өмөг түшиг нь болж яваа.

 Кинонд тоглосноосоо хойш нэлээд олон бүтээлд дүрээ мөнхлөөд амжсан мисс маань жирийн нэгэн бизнес эрхлэдэг Онон хэмээх залууг амьдралын ханиараа сонгон үрийн зулай үнэрлээд хэдхэн сарын нүүр үзэж байгаа.  Монголын сайхан охид бүсгүйчүүдийн үлгэр жишээ болсон түүний "Нандин" гэр бүлийг анх удаа Chuhal.mn сайт "Нандин" төслийнхээ хүрээнд уншигчдадаа хүргэхээр болж байгаагаа дуулгахад таатай байна. Мисс Гэрэлчулууны охин дөнгөж хоёрхон сартай бөгөөд ийнхүү манай сайт таньд анхлан танилцуулах гэж байна. Үргэлжлэлийг 

http://chuhal.mn/r/24508

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ferary(122.201.18.149) 2025 оны 03 сарын 13

Hunii huviin amidral busdad yamar hamaatai yum be Setguulch zuusen shaarnuudaa. Bolioch hogiin novshnuud

1  |  0
Top