“Бүгдийг чинь ална” хэмээн заналхийлж, гал тавьжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 27

Сүүлийн үед бага насны хүүхдээ хөнөөх оролдлого хаа сайгүй гарч, нийгмийг цочроогоод байна. Тухайлбал, энэ сарын 17-нд Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд иргэн 58 настай П гэгч архи уусан үедээ гэр бүлийнхэнтэйгээ муудалцжээ. Улмаар гэртээ 7 сартай болон 2 настай хоёр хүүхэд унтаж буйг мэдсээр байж “Бүгдийг чинь ална” хэмээн заналхийлж, мотоциклийн банкнаасаа бензин авч гэр рүүгээ цацан гал тавьснаас болж хашаанд байсан хоёр монгол гэр шатжээ.

Азаар энэ үеэр 7 сартай хүүгийн ээж гал гарч буйг мэдэн шатаж буй гэр рүү гүйн орж хоёр хүүхдийг эсэн мэнд гаргаж авсан байна.Одоогоор энэ хэргийг аймгийн Цагдаагийн хэлтэст шалгаж буй юм. Түүнчлэн П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.13, 91.2.16 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
г(202.126.91.128) 2025 оны 03 сарын 13

Хогийн архичин хөөрхий хүүхдүүд унтаж буйг мэдсээр байж гал тавьдаг. Өгөр өвгөн шорондоо үхээсэй. Авгай хүүхдээ дарамталсан өгөр хошногонууд үеийнхээ эрчүүдийн салхинд нь үхэж гай болно ш дээ. Хүүхэд дарамталдаг гөлөгнүүдийг****** **хэрэгтэй. Хүүхдийн байгууллагын түшмэлүүд ер нь юу хийдэг байна аа Улс төр сонгууль ярьж байхаар урд ажлаа хий малнууд минь...

1  |  0
tr(202.126.91.158) 2025 оны 03 сарын 13

arxinii xuuli gargachee tamxi tataad yamar xereg xiigeed bna uu arxia xoriod ugwul gemt xereg ni bagasax yum bishuu xaa xamaagui xuntei uugaad tgd nuguu xd ni yanz buriin****awir gargaxaar ni gertee irj uuraa gargadag bxgui yu

1  |  0
Top