Улаанбаатарт бороо орно, уулаараа нойтон цастай

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 28

2013 оны 05 дугаар сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН­­­­ НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулаараа нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан цочир хүйтэрнэ, өдөртөө 13-18 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, уулаараа нойтон цас орно. Салхи хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө сэрүүсч 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 10-15 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн зүүн хэсгээр түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө сэрүүсч бүх нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг хур тунадас, уулаараа нойтон цас орно. Өдөртөө үүл багасна хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. Сэрүүсч шөнөдөө 0 градус орчим, Яармаг-Сонгины орчмоор 1-3 градус хүйтэн цочир хүйтэрнэ, өдөртөө 11-13 градус дулаан байна.

2013 оны 5 дугаар сарын 29-ноос 6 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

29-нд зүүн зүгийн нутгийн зүүн, баруун зүгийн нутгийн баруун хойд хэсгээр, 30-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр, 31-нд нутгийн хойд хэсгээр, 6-р сарын 1-нд зарим газраар хур тунадас орно. Салхи 30, 31-нд зарим газраар түр зуур секундэд 22-24 метр, 29-нд Алтайн салбар уулсаар, 1-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр ихэнх нутгаар дулаарна. Бусад хугацаанд сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, говийн нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 21-26 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top