Хүн сүрэг бэлтгэх чивэлт бодлого

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 28

Барууны цөөн хэдхэн орнуудын цөөн хэдхэн элитүүд хөшигний араас удирдан явуулж байгаа даяарчлалын нэг гол цаад зорилго бол дэлхийн улс орнуудын байгалийн нөөц баялагууд, эрчим хүчний эх үүсвэрүүд, борлуулалтын зах зээлийг нь булаан эзэлж авах эсвэл шууд хяналтандаа оруулах, үүний зэрэгцээ хүн ардынх нь хоол хүнс, эрүүл мэнд, боловсролын тогтолцоо, мэдээллийн орон зайг нь далд шууд хяналтандаа оруулж өнөөгийн үеийг нь шулж бизнесээ - мөнгө хийх мөн ирээдүй хойч үеийг нь өөрсөддөө тохируулан хүн сүрэг болгон бэлдэж авах явдал юм...  

Энэхүү "ардчилах", "даяарчлах" бодлого үйл ажиллагааных нь нэг гол чиглэл бол тэдний ачаар ядуу буурай болсон байгаа улс орнуудын хүн ам, хүүхдүүдийг нь толгой дараалан өөрсдийнхөө "вакцинаар" тарьж дархлалын системийг нь гэмтээх, ингэснээр ард түмнийх нь эрүүл мэндийг сулруулж элдэв өвчнүүд үүсгэн эм тариагаа борлуулж мөнгө хийх цаашилбал хүн амынх нь нөхөн үржихүйг хязгаарлан тоог нь улам цөөрүүлэх чивэлт бодлого юм. Энэ тухай гадаадын нэр хүнтэй судлаач эрдэмтдийн судалгаа мэдээллүүд, баримтууд интернэтэд хангалттай байгаа... харин манайд таг чиг ... хав харанхуй... байна.

Галина Петровна Червонская бол олон жилийн практик ажлын туршлагатай вирус судлаач, вакцинжуулалтын хараат бус шинжээч, энэ сэдвээр 100 гаруй шинжлэх ухааны нийтлэл бичсэн, ОХУлсын эрдэмтэн юм.

Тэр хоёр шинэ бүтээлийн (1984, 1986) гол гүйцэтгэгч, "Дархлаажуулалтын тарилгууд: хоосон үлгэрүүд ба бодит байдал. Вакцинжуулалтын үндсүүд" (2002, 2003, 2004); "Дархлаажуулалтын товлол бол XX зууны хүн эмнэлэгийн алдаа мөн. Вакцинжуулалтын үндсүүд" (2006, 2008, 2013"; "Вакцины дараахи хүндрэлүүд бол хүүхэд тахир дутуу болж байгаагийн нэг шалтгаан. Вакцинжуулалтын үндсүүд" (2007); "Оношлоогүй вакцинжуулалт бол халдварт өвчинтэй тэмцэж байгаа дүр эсгэлт. Вакцинжуулалтын үндсүүд" (2011) зэрэг нэг сэдэв 4 судалгааны ажлын автор, "Дархлаажуулалт ба хүний эрх" (РНКБ РАН, 1994);"Биоёсзүйн цагаан толгой" (1998); "Биоёсзүй: зарчмууд, дүрмүүд, асуудлууд" (1998) зэрэг нэг сэдэв судалгааны бүтээлүүдийг хамтран гүйцэтгэсэн эрдэмтэн судлаач юм.

Энэ номуудыг Интернэтээс татан авч уншиж болно.

1. «Прививки. Мифы и реальность. Основы вакцинологии» (2002, 2003, 2004)

2. «Календарь прививок – ошибка медицины ХХ века. Основы вакцинологии» (2006, 2008, 2011)

3. «Обилие поствакцинальных осложнений как причина детской инвалидности» (2007)

4. «Вакцинация без диагностики – профанация в борьбе с инфекционными болезнями. Основы вакцинологии» (2011)

5. «Вакцинопрофилактика и права человека» (РНКБ РАН, 1994)

6. «Введение в биоэтику» (1998); «Биоэтика: принципы, правила, проблемы» (1998)

Урьд өмнө нь ЗХУ-ын үйлдвэрлэдэг байсан полимелитын вирусын эсрэг вакцин гаргаж авах ажилд гардан оролцож байсан, ба вакцинуудын чанарын хяналт болон тэдний аюулгүй байдалд анхаарлыг хандуулж байсан байна. Үйлдвэрлэгдэж байгаа вакцинуудын чанарыг болон тухайн вакцин нь халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлэхэд үнэхээр үр дүнтэй эсэх мөн хүний эрүүл мэндэд аюулгүй байдлыг шалгах "Эсийн соёл" нэртэй хосгүй биологийн загвар аргыг боловсруулсан юм.

Өнөөгийн ОХУлсын эрүүл мэндийн салбарын хууль тогтоомжуудыг боловсруулахад том хувь нэмэр оруулж байгаа хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн судлаач - практик мэргэжилтэн юм. "Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах тухай хууль тогтоомжийн үндсүүд" - 1993; "Эм ба эмийн бэлдмлийн тухай" - 1998 хуулиудыг боловсруулахад шууд оролцож байсан байна.

Гэхдээ түүний хууль боловсруулах тал дээр хийсэн гол хөдөлмөр бол 1998 онд батлагдан "Халдварт өвчнүүдийн дархлаажуулалтын тухай" хууль юм. Энэ хуулийн (5-р зүйл) ачаар эх эцгүүд хүүхдүүддээ вакцин хийлгэхээс татгалзах, дархлаажуулалтын тарилгын өмнө эмнэлэгийн  зохих шинжилгээ хийлгэх хууль ёсны эрхтэй болсон байна. Энэ хуулийн 5-р зүйл нь эмч нарыг тухайн урьдчилан сэргийлэх тарилгыг хийх зайлшгүй шаардлагатай тухай, мөн вакцинжуулалтын дараа үүсч болох хүндрэлүүдийн тухай мөн вакцинжуулалтаас татгалзаж болох тухай бүрэн хэмжээний бодит мэдээлллийг эх эцгүүдэд өгөх үүрэгтэй болгосон байна. Мөн хуулийн 11-р зүйлд зөвхөн эх эцгийн аль нэгний зөвшөөрлөөр л хүүхдүүдэд нь вакцин хийж болох тухай заасан байдаг.


Червонская дархлаажуулалтанд маш болгоомжтой үүнийг маш сайн мэдэж хандах, бүх хүүхдүүдийг хавтгайд нь толгой дараалан нэг вакцинаар тарихаас татгалзаж хүүхэд нэг бүрийн унаган дархлаа, бие эрүүл мэндийн байдлыг тусад нь тооцож хандах, вакцинуудын чанарыг хатуу хянахын төлөө тэмцэж байгаа ажээ.

Сүүлийн 15 жилийн турш Червонская энэ талаар багшилж байгаа бөгөөд өөрийн туршлага мэдлэгүүдээ зөвхөн эмч нар болон биологуудад төдийгүй мөн жирийн хүмүүст ч дамжуулсаар байна. Тэр нийгмийг энэ тал дээр гэгээрүүлэх ажлыг цуцалтгүй хийж вакцинжуулалтын асуудлуудаар иж бүрэн мэдээлэл олж авахыг хүсч байгаа хүмүүст лекцүүд уншиж ер нь хүмүүс "вакцин бол зөвхөн тухайн тэр хүний дахин давтагдашгүй байгалийн унаган дархлааны тогтолцоонд, эрүүл мэндэд нь халдаж байгаа эмнэлэгийн тун ноцтой ажилбар гэдгийг сайн ойлгож ухамсарлаж сайн дурын үндсэн дээр шийдвэрээ гаргаж байх"-ын төлөө тэмцэж байгаа аж...
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(203.91.119.100) 2025 оны 03 сарын 13

Нээх сүрхий юм бичих юм байх гэж бодсон чинь энэ сэтгүүлч ганц л хүний судалгааны ажлууд дээр үндэслээд өөрийн бодол санаагаа бичсэн байна. Хэтэрхий өрөөсгөл мэдээ байна. Харьцуулсан судалгаа дүгнэлт хийгээгүй байна. Эхлэл төгсгөл 2 утга авцалдаа алга өө....энэ сэтгүүлчид нээрээ хэрэг алгаа.. элий балай юмаар энэ сайтаа дүүргэх гэж

1  |  0
Top