Үнэндээ та бид хоёрт мөнхийн ус хэрэггүй биз дээ ээжээ...

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 28

Б. Эрдэнэбулган: Ээждээ

Хаанаас ч юм бэ тэр мөнхийн усыг олбол
Хайртай ээждээ өгөлгүй асгаж л орхино оо би
Орчлон ертөнцийн хаалгыг цөмөөрөө бид түлхэхээс л хойш
Орь ганцааранг нь үлдээж амьдын тамд унагахгүй ээ би

Цохлоод ирдэг үйлийн үрээр ар араасаан цуварч
Цор ганцааранг нь үлдээгээд үр бид чинь явчихаар
Үсэн буурал ижий минь өөрийн гараар биднийгээ үдсээр
Үхэлгүй хутгийг олсон ч мөнхийн шаналалд орно биз ээ

Үймүүлж сахилгагүйтэж өчнөөн хэл ам таталж зовоодог
Өнөөх гайхал заяа өнхрөөд л таны өмнө орох юм бол
Үргүй хүн жаргадаггүй биз дээ миний ээжээ
Үнэндээ та бид хоёрт мөнхийн ус хэрэггүй биз дээ ээжээ...

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(180.149.76.3) 2025 оны 03 сарын 13

Ih sonin medremjeer bichje

1  |  0
Top