6-р сарын 1-нд хүүхдүүд “Инээмсэглэдэг автобус”-аар үнэгүй зорчино

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 28

Олон улсын хүүхдийн эрхийн өдөрт зориулан нийтийн тээвэрт үйлчилдэг жолооч кондуктор нар хүүхдүүдээ хүндэтгэн, хайрлаж инээмсэглэж үйлчлэх зорилгоор "Нийслэлийн тээврийн газар", "Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо", "Монголын сурагчдын холбоо" хамтран “Инээмсэглэл” хөтөлбөрийг өнөөдрөөс эхлүүлж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд хүүхдэд ээлтэй байгууллага, жолооч, мөнгө хураагч нарыг шалгаруулах юм байна.

Мөн хүүхдүүдэд зориулсан томоохон бэлэг нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч том оврын автобусны 24 ААНБ-ууд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийт 16 хүртэлх  насны хүүхдүүдээ тухайн өдөр “Үнэ төлбөргүй” зорчуулахаар боллоо. “Инээмсэглэдэг автобус” арга хэмжээ нь 6-р сарын 10 хүртэл явагдах бөгөөд нийт сурагчид хамгийн их инээмсэглэн үйлчилсэн мөнгө хураагч, жолооч нараа өөрсдөө үнэлж шалгаруулах юм байна.

Сурагч бүр үнэлгээний карттайгаар өнөөдрөөс нийтийн тээврийн үйлчилгээнд суусан автобусны инээмсэглэлд үнэлгээ өгөн зорчих юм байна. Мөн сурагчид автобусны жолооч, кондукторуудад өөрсдийн гараар хийсэн дурсгалын зүйл бэлэглэхээр ур чадвараа гаргах бүтээл хийж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top